Өнгөрсөн амралтын өдрөөр Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын 26-р тойрогт дахин санал хураалт болж, МАН-наас нэр дэвшигч Д.Сумъяабазар санал өгсөн сонгогчдын 50-иас илүү хувийн санал авснаар ялалт байгуулсан. Түүний ялалт багагүй хэл ам дагуулж байсан учир 4-р сарын 17-нд буюу Лхагва гарагт УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авсан юм. СЕХ нэр дэвшигчийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхийг УИХ, Ерөнхийлөгчид айлтгасны дараа Д.Сумъяабазар тангараг өргөх учиртай. Одоогоор Д.Сумьяабазарын нэрийг УИХ-д өргөн бариагүй байгаа учир ирэх долоо хоногт тангараг өргүүлэх ньтодорхой болсон байна.
Ц.Од
www.shuum.mn
Ц.Од
www.shuum.mn