МЗХ-ноос оюутан залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Би Залуу хүн” цуврал лекцүүд үргэлжилсээр байна. Өнөөдөр нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцах “маш үнэтэй” лекцийг үнэ төлбөргүй авах боломжийг залуучууддаа МЗХ цуврал лекцээрээ дамжуулан хүргэж байгаа билээ. Залуучуудтайгаа нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсож, амжилтаасаа хуваалцаж байгаа өнөө цагийн лидерүүдээс маргаашийн цуврал лекцийн зочиноор хуульч С.Эрдэнэболд уригдаж, “Монголоос дэлхий юу сурах вэ?” сэдвээр лекц уншихаар болжээ. Энэхүү цуврал лекц нь 05-р сарын 03 хүртэл үргэлжлээд дуусах бөгөөд дараагийн лекцүүдэд IV/26-нд УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар “Өөрийгөө зас, гэрээ зас, төрөө зас”, V/3-нд хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяа “Хайрын төгс ялгуун харилцаа” сэдвээр унших юм байна. Маргаашийн цуврал лекц МЗХ-ны төв байранд Залуучуудын нээлттэй танхимд 17:00 цагаас болох юм.