“Монгол улсын хиймэл дагуул хөтөлбөрийн” хүрээнд хиймэл дагуул үйлдвэрлэл, хөөргөлт, үйлчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниуд 4 сарын 15-наас 22-ны өдрүүдэд Монгол улсад хүрэлцэн ирж ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Сансрын үндэсний зөвлөлийн гишүүд, холбогдох яамд болоод Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллүүдтэй уулзалт хийж байна.
Өчигдөр буюу 4-р сарын 16-нд хиймэл дагуул хөөргөлтийн үйлчилгээний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Францын Arianespace компаний төлөөлөгчид болох Mr. Sebestien Dumenil /борлуулалт хариуцсан захирал/, Mr. Florent d’Heilly /маркетинг хариуцсан дэд захирал/ нар мөн түүнчлэн Европын холбооны Astrium компаний төлөөлүүд Сансрын үндэсний зөвлөлд танилцуулах уулзалт хийлээ.