Баасан гарагийн өглөө бүрийн 8.20-10.00 цагт болдог “Өглөөний шинэ санаа“ цахим уулзалтад маргааш Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун оролцоно. Та бүхэн www.zasag.mn/live сайтад холбогдож байгаль хамгаалах салбарын талаарх асуултаа илгээж, салбар хариуцсан сайдаас хариулт аваарай.
Төрийн бодлого шийдвэр, үйл ажиллагааны тухай санал сэтгэлдлээ илэрхийлэхээс гадна шийдэл хүлээсэн олон асуудлыг иргэдийн зүгээсхөндөн тавьдаг “Өглөөний шинэ санаа” уулзалтыг МҮОНРадиогийн 100,9 сувгаар шууд дамжуулна. Иймд интернэт сүлжээ ашиглаагүй иргэд радио долгионоороо шууд хүлээн авч сонсох боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.