logo
Гуравдугаар төв эмнэлгийн 15 мэргэжилтэн Сингапур улсад суралцахаар боллоо

Гуравдугаар төв эмнэлгийн 15 мэргэжилтэн Сингапур улсад суралцахаар боллоо

2013/04/19
ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтныг гадаад оронд мэргэжил дээшлүүлэх болон мэргэжил олгох нэг сарын хугацаатай сургалтыг зохион байгуулж, Сингапур улсад суралцуулахаар болсон бөгөөд Гуравдугаар төв эмнэлгийн 15 мэргэжилтэн явахаар болж 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэрээнд гарын үсэг зурлаа.  Дээрх хүмүүс 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 2-ны өдрийг дуустал 1 сарын хугацаанд суралцах юм. ЭМЯ-ыг төлөөлж Эрүүл мэндийн сайд Н.Удвал, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийг төлөөлж, эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Төмөр-Очир болон суралцагч өөрийн биеэр оролцлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш