Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутагт Хонхорын задгай гарам гэдэг газарт шар усны үер бууж нэг хүн нас баржээ.
Тус гармаар 45 настай эрэгтэй эхнэр хүүхдийн хамт мотоциклтой гарч яваад усанд унасныг харсан тэнд байсан 17 настай гурван хүүхэд эхнэрийг нь уснаас гаргаж чадсан ч нөхөр нь живж амиа алджээ.
Хүүхдүүдийн нэг болсон явдлын талаар аймгийн Онцгой байдлын албанд мэдээлэл өгснөөр аврагчид ирж, талийгаачийн цогцсыг олж уснаас гаргасан байна. Өдгөө Орхон аймгийн Цагдаагийн газраас болсон асуудлыг шалгаж буй гэнэ.
Өнгөрсөн жил тус аймагт шар усны үерт дөрвөн настай хүүхэд амиа алдаж байсан харамсалтай хэрэг гарч байжээ.