УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Харамсалтай нь бүтэн 7 цагийн турш Засгийн тэргүүнийг байцаасан ч хэлэлцсэн асуудлыг аль нэг талд нь шийдэж чадсангүй.
Дорвитойхон шиг, ул суурьтайхан шиг шалтгаан гаргаж чадалгүй үг хөөсөн улс төр хийж, товчхондоо бол эрх хүүхэд дүүтэйгээ барьцан уйлагнах шиг өвөр зуурын шалтаг дэлгэж өдөржин байцаасан сөрөг хүчин гэнэтхэн завсарлага авчихав. Харамсалтай нь, тоглоомтой гэмээр энэ шийдвэрийнх нь уршгаар Монгол төрийн ажил бүтэн долоо хоногоор гацах болчихлоо.
Хуулийн дагуу бол энэ завсарлага ажлын тав хоногт багтах учиртай. Иймээс ирэх долоо хоногт Засгийн газрын тэргүүнийг огцруулах эсэхийг эцэслэн шийдэх хүртэл төрийн үйл хэргийг гардан хэрэгжүүлэх хүнд ачааг нуруундаа үүрдэг Гүйцэтгэх засаглал ажлаа хэвийн явуулах боломжгүй болж, гацаанд орлоо.
Уг нь МАН-ынхан улс эх орныхоо төлөө Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй байна гэж үглэж дуулсаар энэ асуудлыг өөрсдөө оруулан хэлэлцүүлсэн. Бондын мөнгө урсаж, алдарт “толгой”-нууд гацаж ажил явахгүй байна гэж үглэж байсан МАН-хан өөрсдөө завсарлага авч, үгнээсээ буцаж ухарлаа. Улс орон, ард түмнийхээ төлөө гэсэн үгсийг бамбай болгож буй тэд үнэн хэрэгтээ сонгууль угтсан улс төрийн тоглолт хийж байгааг энэ үйлдлээрээ нотоллоо.
Тэдэнд монголчуудын амьдрал дээрдэж байна уу, дордож байна уу, иргэдийн өдөр тутам нуруундаа үүрдэг дарамт буурч байна уу, нэмэгдэж байна уу гэдэг огт хамаагүй бололтой. Хэрэв тиймгүйсэн бол ид ажлын үе гэгддэг хаврын эхэнд, их бүтээн байгуулалт эхлэх, олон салбарт ажил ундрах энэ чухал цагт ингэж зоргоороо авирлахгүй байсан биз. Засгийн газар унах, босох нь тодорхойгүй өөх ч биш булчирхай ч биш энэ өдрүүдэд олон ажил урагшлах, олон ажлын гэрээ үзэглэх, олон шийдвэр албажих байлаа. Харамсалтай нь МАН төрөөр тоглож, төрийг гацааж орхилоо.
Засаг эзэнгүйдэх үед л эдийн засагт том давалгаанууд үүсч байсан нь бидний туулсан гашуун үнэн. Энэ ч жишгээр төр тогтворгүйтэх бүрт тоглолт хийдэг бизнесийн бүлэглэлүүд энэ хооронд зүгээр суухгүй биз. Хохирогч нь мэдээж эгэл жирийн иргэд, тэд л төрийн энэ тоглоомын төлөөсийг нуруун дээрээ үүрнэ.
Ганц Н.Алтанхуягтай холбоотой биш төр улсын ажил, түмний аж амьдралтай холбоотой ийм чухал шийдвэрийг тэд зүгээр л тоглоом болгоод өнгөрч байгааг яаж улс эх орон, ард түмний төлөөх сэтгэл зүтгэл гэх вэ? Ууган нам, ухаантай гишүүдтэй гэж цээжээ дэлддэг МАН-хан төрөөр тоглохоо боливол яасан юм бэ!