Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор МҮОНТ-ээс МЗХ-той хамтран зохион байгуулж буй “Залуу зохион бүтээгч 2013” уралдаант шоу нэвтрүүлгийг 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд уг олон улсын уралдаанд Орос, БНХАУ-ын 45 баг, Монголын 300 гаруй баг зохион бүтээгчид өрсөлдсөнөөс уралдааны 3-р шатанд шалгаран үлдсэн шилдэг 36 бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 10,11,12-нд МЗХ-ны “Залуучуудын нээлттэй танхим”-д тавигдсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг, МҮОНРТ-ийн захирал М. Наранбаатар, МҮОНТ-ийн захирал Ч. Даваабаяр, тус нэвтрүүлгийн шүүгчид болон бусад төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Залуу зохион бүтээгчид хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчдөд бүтээлийнхээ онцлог, давуу тал, хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын амьдралд хэрэгтэй, хэрэгжүүлж болохуйц бүтээлүүд хийсэн залуу зохион бүтээгч хүүхдүүдээр бахархаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн МҮОНРТ-ийн захирал М. Наранбаатар “Жилээс жилд уралдаанд оролцож байгаа залуу зохион бүтээгчдийн шинэ санаа шийдлийн агуулга цар хүрээ өргөжиж өнөөдөр шинжлэх ухаан технологийн салбарт ч манай залуус шинэ туршлага, шинэ санааг нэвтрүүлэх чадалтай болсныг бид харж бахархаж байна” гэсэн юм. Уг уралдаанд хөдөө орон нутгаас цөөнгүй хүүхдүүд ирж оролцож байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хантайшир Эрдэм Цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагч Г.Аздалай “Би “Сурагч ногоон” багажны хайрцгаараа оролцож байгаа. Ер нь технологийн хичээл дээр багаж дутмаг байдаг. Бүтээлээрээ хүүхдэд багаас нь хөдөлмөрийн багаж хэрэглээний дадал төлөвшүүлэх, дунд сургуулийн технологийн хичээлийн хэрэглэгдэхүүн болгох зорилготой.” гэж байлаа. Мөн Говь-Алтай аймгийн Шарга сумын 12 жилийн сургуулийн 8-р ангийн сурагч И.Элбэгзаяа “Би “ааруул хатаагуур” бүтээлээрээ оролцож байгаа. Ааруулыг цэвэрхэн, түргэн шуурхай хатаахын тулд нарны үүсгүүрээр сэнс эргэх бөгөөд тэрхүү сэнс нь торон хайрцаган дотор байгаа ааруулыг хатаана. Мөн ялаа, шумуулаас хамгаалсан тортой. Хүн өөрийгөө нээж, таньж мэдэж байх хэрэгтэй гэж боддог.
Энэ тэмцээнд орсноороо олон зүйлийг сурахаас гадна олон найз нөхөдтэй болж байгаа” гэлээ. Энэхүү уралдаанд өнөөдрийн байдлаар нийт 3500 гаруй шинийг бүтээх хүсэл эрмэлзлэлтэй, өөртөө итгэлтэй, ирээдүйн залуу инженерүүдийг хамруулж чадсан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан залуу үед эерэг үлгэр дууриалал болох нийгмийн шинэ хандлагыг бий болгож чадсан нь энэ төслийн амжилт юм. Мөн 12-28 хүртэлх насныхан оролцдог болохоор насны онцлогоос үл хамааран өрсөлдөх боломж олгодог давуу талтай юм. Үзэсгэлэнд нарийн ногоо үрслүүлэгч, автомат гутал арчигч, хаягдал тосоор ажилладаг зуух, хатаагч төхөөрөмж, нарны энергиэр ажилладаг камер, худгийн усны түвшин хэмжигч, ухаалаг хогийн сав, Монгол гэрийн вакум тооно, халдаг улавч зэрэг амьдралд хэрэгтэй сонирхолтой бүтээлүүд дэлгэгдэж 3 хоногийн турш хөл ихтэй байлаа. Дашрамд дурьдахад өмнөх 2 жилийн уралдаанаас одоогийн байдлаар мэдлэгээ баялаг болгон бүтээлчээр амьдарч болохын жишээг харуулж чадсан 12 бүтээл оюуны өмчөөр эрхээ баталгаажуулж өнөөдөр зах зээл дээр эрэлт ихтэй Монголд үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн болж чаджээ. Мөн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгт идэвхтэй оролцож амжилтанд хүрсэн 20 гаруй залуу мөрөөдлийн мэргэжлээ эзэмшин МУИС, ШУТИС, ХААИС-ийн инженер технологийн салбаруудад амжилттай суралцаж байна. Түүнчлэн жил жилийн залуу зохион бүтээгч хүүхдүүдийн амьдралд хэрэгтэй бүтээлүүдийг оюуны өмчид бүртгүүлж, олон нийтэд сурталчлах, хүртээл болгоход төр засаг болон харъяа яам, холбогдох хүмүүс нь анхаарч ажиллах хэрэгтэй байгаа нь анзаарагдаж байлаа.
Ц.Баянбилэг
Эх сурвалж: “ Залуучуудын үнэн ” сонин