Хүүхдийн хөгжил хэвлийд байхаасаа эхэлдэг гэж ярьдаг. Тиймээс эцэг эхчүүдийг эхийн хэвлийд байхаас нь хүүхэдтэйгээ ярьж, сонгодог хөгжим сонсгох хэрэгтэй гэнэ. Хүүхдийг багаас нь хөгжүүлэх нь тухайн хүүхэд хэн болох нь шалтгаалдаг. Эмч мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар бага насны хүүхдийн оюун ухааныг үе шат дараатайгаар сайжруулах хэрэгтэй байдаг байна.
Тухайбал хүүхдийн тархи гурван нас хүртлээ компьютерийн сүлжээ шиг ажилладаг. Энэ үедээ хүүхдийн тархи харсан сонссон зүйл нь рефлекст нь хадгалагдан үлдсэн байдаг байна. Тиймээс энэ компьютерийн сүлжээг сайн болгохын тулд хүүхэдтэйгээ үргэлж ярьж, сонсож, зааж хөгжүүлж байх нь тустай аж.
Түүнчлэн дөрвөөс таван настай хүүхэд өөрийн харсан, сонссон зүйлээ хэрэглэж эхэлдэг. Тухайлбал эд юмсын ерөнхий ба оноосон нэрийг яриандаа хэрэглэж сурах, эд юмсын эерэг ба эсрэг утгатай үгийг мэдэж, хэрэглэж сурах, тодорхой сэдвээр өөрөө зохиомжлон ярьж сурах, өөр хоорондоо асуулт тавьж асуултанд нь зөв хариулах, харилцан яриа зохиож ярьж сурдаг аж.
Энэ мэт залуу эцэг эхчүүд хүүхдийг бага гэлтгүй хөгжүүлэх нь хамгийн чухал юм.