Эдгээрт:
1. Удамшил
2. Стресст орох.
Байнгын бухимдал, сэтгэл ханамжгүй байдлаас болж тархин дахь цусны халуун нэмэгдэж, хуйх хуурайшдаг.
3. Архаг ядаргаа.
Ажил амралтаа зохицуулж чаддаггүй, дэглэмгүй хэв маягийн амьдралтай хүмүүс ихэвчлэн ядаргаанд ордог. Үүнээс болж үс унах нь бий.
4. Бөөрний үйл ажиллагаа доголдох.
Энэ нь хуйханд очих цусан хангамж багасах, үс өнгөө алдах, хугарч унахад нөлөөлдөг.
5. Нас ахих.
Энэ хэрээр таван цул эрхтний үйл ажиллагаа буурч бодисын солилцоо асуудал үүсгэх нь мөн л үсэнд нөлөөлнө.
Тиймээс үс унаж буй шалтгааныг тогтоолгүй өндөр үнэтэй тэжээлийн тос, элдэв шампунь, бэхжүүлэгч энэ тэрийг хэрэглэхээ түр азна.
Амьдралын хэв маяг, хоол хүнсэндээ анхаар. Бүх төрлийн вандуй, шош, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон хушга, сүү цагаан идээ түлхүү хэрэглэ. Амьдралын зөв хэв маягт олон зүйл орох нь тодорхой.
Юуны өмнө стрессгүй, стресс багатай ажиллаж амьдрах орчноо бүрдүүл. Цагийг дэмий бүү өнгөрөө. Ажиллах ёстой үедээ эрч хүчтэй ажиллаад үдэш орой нь тав тухтай, сайхан амрах хэрэгтэй. Гэтэл зарим хүмүүс шөнөжин телевиз үзэх, компьютер шагайх эсвэл архи дарс хэтрүүлэх нь бий. Үүнээс болж сайн амарч чадахгүй хүсээгүй стресст ордог.
Энэ нь үсний бүтцэд сөргөөр нөлөөлдгийг анхаар. Унтахын өмнө том шүдтэй самаар үсээ урагш хойш нь самнаж байвал тун сайн. Зөв энергийг эрхэмлэ.