НИТХ болон нийслэлийн БТСГ-аас зохион байгуулж байгаа нийслэл, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын боулингийн тэмцээн маргааш 16.20 цагт Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнд болох гэж байна. Паркийн “Боулинг” төвд мөн “Sport pub”-д дартсын тэмцээн болох ажээ. Түүгээр ч зогсохгүй "Хангарьд" ордны урд талын спорт зааланд сагсан бөмбөгчид хүч үзэхээр болжээ. Нийт таван төрлөөр явуулж буй цуврал тэмцээний ерөнхий шүүгчээр НБТСГ-ын мэргэжилтэн Б.Түвшинбаяр ажиллаж байгаа аж.
Ц.Од
Ц.Од