logo
Зам засварын ажил эрт эхэлсэнд иргэд талархалтай хандаж байна

Зам засварын ажил эрт эхэлсэнд иргэд талархалтай хандаж байна

2013/04/20

- Баянхонгор аймгийн Богд сумаас ярьж байна. Малчид бирж дээр шууд очоод ноолуураа өгч болох уу?  Бирж дээр ноолуураа тушаах сонирхолтой иргэд их байна. Яаж тушаах вэ?         

- Орон нутагт байгаа брокеруудаар дамжуулан худалдах ноолуурынхаа хэмжээ, үнийн саналыг өгөөд хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцож болно. 

Засгийн газрын 11-11 төвд ирсэн асуултад Хөдөө аж ахуйн  биржийн 70128779 дугаарын утсаар ийм хариулт өгч байна.  Өнгөрч байгаа долоо хоногт  11-11 төвд ирсэн асуултын багагүй хувийг ноолуур болон бусад түүхий эдээ хэрхэн биржийн арилжаанд оруулж болохыг тодруулсан асуулт  эзэлжээ.  Нийт  1113 асуулт, санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирүүлсний  544-д нь хариулт өгч, 449 нь хүлээгдэж байна. Энэ долоо хоногт Улаанбаатар хотод борлуулж байгаа нөөцийн махны хүрэлцээ, чанарын талаарх санал гомдол нэлээд ирлээ.  Нөөцийн махтай холбоотой гомдлуудад Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамнаас  2013 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулсан нөөцийн махыг агуулахад хүлээн авах, хадгалах борлуулах явцад Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч нар, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын мэргэжилтнүүд, нөөцийн махны менежер компанийн ажилтнууд  агуулах тус бүрт томилогдон махны тоо хэмжээ, чанар стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа талаар мэдээллээ. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Улаанбаатар хотын нөөцийн махны чанар, худалдаалалтын байдалд   хяналт тавин ажиллаж байгаа юм байна.   

 

Засгийн газрын “11-11 төв”-д боловсролын салбартай холбоотой  нийтлэг асуудлаар  Боловсрол, Шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга Н.Туяа нар төвийн операторууд болон 11-11 төвд ирж үйлчлүүж байгаа иргэдэд мэдээлэл өглөө.     Сургуулиудад нийтлэг гардаг  элсэлтийн шалгалтын  төлбөрт давтлага, хонхны баяр, бусад арга хэмжээнд хүүхдүүдээс мөнгө авдаг асуудлыг  хориглосон тул иргэд энэ талаарх баримт, нотолгоотой мэдээллээ мэргэжлийн хяналтын байгууллагууд  болон хөдөө орон нутгийн боловсролын газарт хандан шийдвэрлүүлэх боломжтойг энэ үеэр хэлж байлаа.  

 

Улаанбаатар хотын зам засварын ажил 4 дүгээр сард эхэлж байгаад нийслэлийн олон иргэн талархал илэрхийлж, чанартай гүйцэтгэлийг шаардсан байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш