logo
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэр хорооллыг дахин төлөвлөх асуудлаар тойргийнхоо иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэр хорооллыг дахин төлөвлөх асуудлаар тойргийнхоо иргэдтэй уулзлаа

2013/04/20
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг Улсын Их Хурал  намрын чуулганы хуралдаанаараа хэлэлцэж баталсан билээ.

Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан дахин төлөвлөлт хийх гэр хороололд СХД-ийн 5,6,7-р хороо Ханын материал орчим ,  10-р хороо Арьс ширний үйлдвэрийн ажилчдын нийтийн байр орчимын газар нутгууд багсан бөгөөд бүтээн байгуулалтын ажил энэ сард эхэлнэ.

Үүнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Улсын Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нь тойргынхоо 10-р хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонсож, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын явцын талаар ярилцлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд иргэдийн  оролцоо, Улсын Их Хурлын гишүүний дэмжлэг, хамтын ажиллагаа хамгийн чухал хэмээн цохон тэмдэглэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш