УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурж хууль тогтоох байгууллагын даргад өргөн барьсан. Тэдний огцруулах үндэслэлүүд хэр бодитой гэж та үзэж байна вэ?
-МАН-ынхан сөрөг хүчин гэдгээрээ ээлжит ажлаа хийж байгаа нь энэ байх. Бид нэг эх оронтой учир Засгийн газрыг огцруулна гэж улс төржөөд улс орны байдлыг тогтворгүй болгох хэрэггүй л дээ. Шинэчлэлийн Засгийн газар ажиллаад найман cap болж байна.
Өмнөх Засгийн газрын алдаа, оноо ч бий. Одоогийн Засгийн газрын ажлыг сайн, муу гэж үнэлэх цаг болоогүй байна. 1-2 жилийн дараа хэр ажиллаж байгаа нь мэдэгдэх учиртай. Тиймээс гадаадынханд улсынхаа нэрийг унагаахгүйн тулд улс төржихгүй баймаар байна. Бүтээн байгуулалтын ажил ид эхлэх ийм цагаар Засгийн газрыг огцруулна гэж ярьж байгаа нь буруу. Харин засгийг шүүмжилж болно. Энэ ажлаа сайжруул, засч залруул гэж хэлж болох юм.
-Засгийн газрыг огцруулах үндэслэлд "Чингис" бондын хүү өдөр ирэх тусам нэмэгдэж байна гэсэн байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тийм зүйл байхгүй. "Чингис" бондыг 5,10 жилийн хугацаатай гаргасан. Бондыг гаргасан нь ч зөв болсон. Томоохон улсуудын эдийн засаг саарч байгаа энэ үед бонд гаргасан нь Засгийн газраас хийсэн зөв алхмын нэг. Үүний үрээр инфляцыг бууруулж нэг оронтой тоонд оруулахад ойрхон байна. Мөн бүтээн байгуулалтын ажпыг дэмжих нөхцөл бий болгож чадсан.
-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Энэ хуульд өөрчлөлт оруулах шазрдлагагүй, хүчингүй болгосон ч болно гэж үзэх УИХ-ын гишүүн байна. Таны хувьд?
-Хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Одоо мөрдөгдөж буй хуулийг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө хэсэг эх оронч гишүүд өргөн барьж батлуулсан. Энэ хуулийн муу нөлөө одоо мэдрэгдэж байна. Үүнээс хувийн аж ахуйн нэгжийг хязгаарлаад байх шаардлагагүй. Хоёр хөршийн төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг ямар нэг байдлаар хязгаарлахгүйгээр ярилцаж байж оруулахгүй бол сөрөг үр дагавар авчирч магадгүй. Үүнээс болгоомжилж байгааг дэмжиж байгаа. Гадаадын төрийн өмчит компаниуд манайд орж ирвэл асуудал өөрөөр яригдах юм. Энэ талаар Засгийн газар, УИХ-аар нухацтай хэлэлцэх ёстой.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, буураагүй гэж маш их ярьж байна. Уншигчдад энэ талаарх үнэн зөв мэдээллийг хүргэх хэрэгтэй байх.
-Дэлхийн нийтийн эдийн засгийн байдал тогтворгүй байгаагаас үүдээс манайд гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь үнэн. Хариуцлагагүй гэрээ хийснээс болоод нүүрсний экспорт багасч, хөрөнгө оруулалт буурч байна шүү дээ.
-"Чалко" компани Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгсөн гэсэн. Энэ талаар та сонссон уу?
-Сонссон. Хоёр улс гэрээ хийсэн бол гэрээнийхээ дагуу явах ёстой гэж тэд үзэж байгаа юм билээ. Тухайн үед засгийн эрх барьж байсан хүмүүс, "Эрдэнэс Таван толгой"-н захиралтай энэ асуудал холбоотой байх. Гэрээ байгуулсан хүмүүс буруутай шүү дээ. БНХАУ-ын төрийн өмчийн оролцоотой "Чалко" компанитай үнэхээр хариуцлагагүй гэрээ байгуулсан. Үүний үр уршгаар манайх алдагдалтай ажиллахаар болчихоод байна. Бид байгаа эрдэс баялгаа Монголын ард түмэнд ашиггүйгээр урд хөрш рүү зөөгөөд дуусвал ямар хэрэг байх вэ дээ.
Одоо Хятадын талтай ярилцаж ойлголцолд хүрэх ёстой. Эрх тэгш байгуулсан олон улсын гэрээ хэлцлүүд ямар зармаар явдаг талаар Засгийн газар судалгаа хийж ажиллах нь зөв байх. Өдөр бүр алдагдал авчирдаг гэрээг аль болох хурдан засч залруулмаар байна. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө Засгийн газар тохиролцох нь зүйтэй. Тухайн үед гэрээ байгуулсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэйy. Монголын ард түмнийг худалдсан гэрээ болсон.
-Хаврын чуулганаар та хуулийн төсөл өргөн барьж байгаа юу?
-Хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж байна. Тухайлбал, Чингис хааны нэрд хүндэтгэлтэй хандах, ашиглах болон Ойн аж ахуйн тухай хуулийн төсөлд өргөн бариад байна. Хууль зүйн яамнаас оруулж ирж буй зургаан хууль болон Үнэт цаасны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа.
Ардчилал сонин