logo
«Ардчилалын хамтын нийгэмлэг»-ийн 7-р бага хурал 4-р сарын 27-29 өдрүүдэд Улаанбаатарт хуралдана

«Ардчилалын хамтын нийгэмлэг»-ийн 7-р бага хурал 4-р сарын 27-29 өдрүүдэд Улаанбаатарт хуралдана

2013/04/20
«Ардчилалын хамтын нийгэмлэгийн» бага хурал сайд нарын хэмжээнд 4-р сарын 27-29 өдрүүдэд хотод болно. Хэд хэдэн улсын төр, засгийн газрын тэргүүнүүд болон гадаад харилцааны  сайд нар,  түүнчлэн Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су Жи, Тавакуль Карман нар хоёр жилд нэг удаа зохион явуулдаг бага хуралд оролцоно.

4-р сарын 27-29-нд иргэний нийгэм, эмэгтэйчүүд, залуучууд, парламентын гишүүд, эвлэл нэгдэл зэрэг таван чиглэлээр хуралдаан болно. Ардчилсан нийгэм дэх боловсрол, авилгал, «арабын хавар», ардчилал ба мянганы хөгжлийн зорилго, интернет, чөлөөт хэвлэл нийтлэл зэрэг сэдэв бага хуралд оролцогчдын анхаарлын төвд байх болно.

АНУ, Польш улс хоёроос санаачилсан «Ардчилалын хамтын нийгэмлэгийн» анхны уулзалт сайд нарын хэмжээнд 2000 оны 6-р сард Варшав хотноо болсон билээ. Түүний дүнгээр дэлхийн 106 улс «Ардчилалын хамтын нийгэмлэг өөд» гэсэн тунхаглалд гарын үсэг зуржээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш