Өчигдөр Пакистаны цагдаагийн газар тус улсын ерөнхийлөгч асан генерал Первез Мушаррафыг Исламабадын захад өргөөндөө байхад нь баривчласан байна. 2007 онд онц байдал тогтоосон үед шүүгчдийг хууль бус баривчласан хэргээр Мушаррафыг баривчлав. Өмнө нь шүүх дэнчингээр 4-р сарын 18 хүртэл чөлөөтэй байх боломж Мушараффад олгосон билээ. Өчигдөр өглөө генерал мөн хугацааг сунгахаар шүүхэд очисон байна. Гэвч шүүх сунгахаас татгалзаж, хуучин ерөнхийлөгчийг баривчлах тогтоол гаргажээ. Үүнээс үүдэн Мушарраф бие хамгаалагчдынхаа тусламжтайгаар оргож, өргөөндөө нуугдсаныг ийнхүү баривчилжээ.