Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 115 сургуульд 186.822 хүүхэд суралцдаг юм байна. Мөн жилд дунджаар 20 мянга орчим хүүхэд шинээр сургуульд элсэн орж байгаа бөгөөд сургуулийн суудлын тоо хүрэлцээгүй, анги дүүргэлт тогтоосон нормативаас давж, сургалтын орчин болон чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс нийслэл хотод шинээр бага сургууль барих нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа бөгөөд бага сургуулийг тухайн сургуульд суралцах хүүхдүүдийн гэрт нь ойрхон байхаар төлөвлөх хэрэгтэй гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа юм. Тиймээс энэхүү чиглэлийн дагуу бага сургуулиуд барих газрын байршлыг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 3 хувилбараар сонгосон байна. Тухайн бүсээс 500 метрийн радиус дотор бага сургуулийг барьж, төлөвлөөд байгаа 80 байршилд бага сургууль ашиглалтад орсноор 24 000 хүүхэд гэрээсээ 500 метрээс хол явалгүй сургуульдаа сурах боломжтой болно гэж үзэж байна.
Одоогоор 80 бага сургууль барих байршлын 7 байршил нь сул газар байгаа бол 8 сургуулийг нийслэлийн нягтрал ихтэй бүсүүдэд барихаар төлөвлөөд байна. Тиймээс НИТХ-аас шийдвэр гарчихвал эхний 15 байршилд бага сургуулийн барилгын ажлыг шууд эхлүүлэх боломжтой юм байна. Энэхүү жишиг 80 бага сургуулийг 2016 он гэхэд бүрэн ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ.