logo
“Тэргэнцэр засварын үйлчилгээний төв”  байгуулагдлаа

“Тэргэнцэр засварын үйлчилгээний төв” байгуулагдлаа

2013/04/21
Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо нь 2005 онд байгуулагдсан бөгөөд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул аймаг болон Өвөрхангай аймгийн Уянга суманд өөрийн салбартай. Нийт 650  гишүүнтэй боловч  МУ-ын хэмжээнд байх 15,0 мянга гаран хөдөлгөөний хязгаарлалттай иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Тус холбоо нь Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зохион байгуулж буй  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд  “Тэргэнцэр засварын үйлчилгээний төв”-ийг байгуулан  нээлтээ хийж  байна.
Тусгай  хэрэгсэл буюу тэргэнцэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэрхшээлтэй байдлыг багасгах нийгмийн харилцаанд оролцоход нь  дэмжлэг болдог тул тэдний амьдралд чухал ач холбогдолтой. Одоогоор манай улсад тэргэнцэрийг   үйлдвэрлэх,  борлуулах, засах үйл ажиллагааг албан ёсоор хэрэгжүүлдэг   байгууллага  байдаггүй. 
 Нээлтэй хийж буй “Тэргэнцэр засварын үйлчилгээний төв” нь   Монголдоо анхдагч бөгөөд тэргэнцэрийн засварын үйлчилгээ эрхлэхээс гадна  тэргэнцэрийн сэлбэг хэрэгсэл худалдаалах болон тэргэнцэрийн үйлчилгээний талаарх сургалтыг иргэдэд хүргэх үйл ажиллагааг давхар хэрэгжүүлнэ. Тус төв байгуулагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн туслах хэрэгсэлийн чанар хүртээмжийг сайжруулах, нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулахаас гадна төрийн бодлого шийдвэрийг тус асуудал руу  хандуулах  чухал ач холбогдолтой юм.  
Нээлтийн үйл ажиллааг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга Д. Хадхүү нээж,  Хөдөлмөрийн яамны бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр  төсөл хариуцсан мэргэжилтэн  Ю.Эрхэмбаатар, Хөдөлмөрийн зах зээл ажлын байр дэмжих  хэлтэсийн дарга Ц. Амартөгс, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С. Чойноров, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны албаны дарга Д. Батмөнх  нарын албаны хүмүүс оролцоно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА:
12.00-12.15 Нээлт: Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны удирдлагууд
12.15-12.30 Тууз хайчлах:
 12.30-13.00 Яамдын удирдлагууд холбооны бусад үйл ажиллагаатай танилцах
13.00-13.20  Чөлөөт уулзалт ярилцлага \хэвлэл мэдээллийнхэнтэй  уулзах\
13.20-13.30   Хаалт

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
    Хөдөлмөрт эрхлэлтийн  үйлчилгээний төв 
    Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо

ХУГАЦАА:
2013 оны 04 сарын 22-ны 12:00-13:30 цагийн хугацаанд
Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны байранд  
ХУД 2-р хороо Чингисийн өргөн чөлөө Мишээл групп 3D-7
\ХУД Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн баруун тал Гутлын үйлдвэрийн хашаанд \

Харилцах утас:      89982929     99635195
Е-майл:                  bchuluundolgor@yahoo.com
Блог:                    wheelchairusersmgl.blogspot.com
Facebook:            Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш