АНУ-ын Бостоны марафон гүйлтийн үер террорист ажиллагаанд сэжиглэгдсэн Жохар Царнаевыг цагдаагийн өргөн цар хүрээтэй ажиллагааны явцад баривчилжээ.
Царнаевыг Бостон хотын Уотертаун дүүрэгт байхад нь илрүүлж олсон байна. Үүний өмнө сэжиглэгдсэн террористуудыг баривчлах ажиллагаа энд явуулсан бөгөөд түүний ах болох 26 настай Тамерлан Царнаев буудалцааны үеэр хүнд шархдан, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан тухай бид эх сурвалжыг үндэслэн мэдээлсэн.Тэгвэл нэгэн оршин суугч хувийн цэцэрлэгт нь байсан завьд нь цусны толбо харагдсан тухай Бостоны цагдаагийн газарт Уотертаунаас мэдээлсэн аж. Тус мэдээллээр цагдаагийн газрын болон Холбооны мөрдөн тагнах товчооны ажилтнууд тийшээ очсон байна.
/Жохар Царнаевын нуугдаж асан завь/
Сайн дураараа бууж өгөхийг Жохар Царнаевд сануулсан боловч тэр татгалзсан байна. Ийнхүү дахин буудалцсаны дараа цагдаагийн тусгай бүлгийнхэн сэжиглэгдсэн этгээдийг баривчлахын тулд арга хэмжээ явуулж эхэлжээ. Хэсэг буудалцсаны дараа хүзүү, толгойдоо хүнд шарх авсан Жохар Царнаевыг баривчлан эмнэлэгт хүргэжээ. Одоогоор бие нь маш муу байна гэж эмч нар мэдээлж байна.
Терорист ажиллагааг зохион байгуулсан гэгдэх этгээдүүд нь ОХУ-ын умард кавказын нэгэн бүс нутгаас гаралтай Царнаевын Тамерлан Жохар ах дүү хоёр байлаа. Тэдний гэр бүл эхлээд Орос улсаас Киргизид нууж дараа нь АНУ-д шилжин суурьшсан байна.
/Толгойндоо хүндээр шархадсан Жохар Царнаев/
Ах дүү хоёрын лалын хэт даврагч үзэл нь өнгөрсөн даваа гаригт Бостонд марафан гүйлтийн үеэр гурван хүнийг хөнөөж, 180 гаруй хүнийг шархдуулсан террорын ажиллагааны шалтгаан болсон бололтой. Гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлж, аюулгүй болгосонд нь хууль хүчний байгууллагын албан хаагчдад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама талархал илэрхийлсэн байна. Тэрээр АНУ-ын эрх баригчдаас америкийн оршин суугчдын аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор бүхнийг хийнэ. АНУ-д өсөн дэвжиж, сургуульд суралцсан цагаач залуучуудын иймэрхүү зан авир эмзэглэл төрүүлж байна хэмээн хэлжээ.
Түүнээс гадна ерөнхийлөгч америкийн оршин суугчдад хандан яаралтай дүгнэлт хийж, АНУ-д суудаг чеченчүүдийг шийтгэхийг оролдохоос түдгэлзэхийг уриалжээ.

SHUUM.MN