Техас мужийн Уэст хотын хэсэг оршин суугчад гэр орондоо эргэн очих зөвшөөрлийг нутгийн эрх баригчид өгчээ. Лхагва гарагт энэ хотод эрдэс бордоо үйлдвэрлэх завод дэлбэрч, 14 оршин сугч амь үрэгдэж, 200 орчим хүн шархдсан билээ. Дэлбэрэлтийн уршгаар Уэст хотын 80 гаруй байшин түүний дотор сургууль, өндөр настануудын асрах газрын байшин эвдрэн нурсан байна. Оршин суугчид одоо гэртээ буцан ирж эхэлжээ. Гэвч химийн бодис гадагшаа нэвтэрч, туймэр гарсан учир болгоомжтой байхыг ард иргэдэд анхааруулсаар байна. Сураггуй алга болсон гэж хэмээн эрэн хайж байсан 60 хүн ойр хавийн зочид буудал болон танил айлуудад байсан нь олджээ.