logo
С1 телевизийн байранд  хүчтэй гал гарч шатжээ

С1 телевизийн байранд хүчтэй гал гарч шатжээ

2013/04/22
Өнгөрсөн Ням гарагын өглөө 10 цагийн үед хэн бүхний сайн мэдэх томоохон   телевизүүдийн нэг С1 телевизийн студид  гал гаран шатжээ. Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтрааж аюулгүй болгосон байна.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр телевизийн хоёрдугаар студид шинэчлэл хийхээр шинээр тоног төхөөрөмж авчраад байсан бөгөөд студид засварын ажил хийж байсан гагнуурчид гал алдсаны улмаас гал гарсан байж болзошгүй гэнэ. Телевизийн төв байр руу гал алдаагүй гэнэ. Студийн хана, дээвэр шатамхай материалаар хийгдсэн тул бүхэлдээ шатжээ. С1 телевиз энэхүү галын улмаас нилээд их хохирол амссан байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш