УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо ШУА-ийн Биологийн салбарын Бага чуулгантай хамтран зохион байгуулах “Мазаалай баавгайг хамгаалах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны “Б” танхим зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар нээж, ШУА-ийн Биологийн салбарын Бага чуулганы дарга, академич Ц.Жанчив удирдан явуулна.
Мөн хэлэлцүүлэгт “Мазаалай баавгайг хамгаалах талаар баримтлах төрийн бодлого” сэдвээр БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, “Мазаалай баавгайн экологийн судалгааны дүн” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭШТА, доктор Л.Амгалан, “Мазаалай баавгайн генетикийн судалгааны үр дүн” сэдвээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭШТА, доктор Х.Түмэннасан, “Мазаалай” брендийг хөгжүүлэх боломж” сэдвээр “Үндэсний бахархал Мазаалай” ТББ, Р.Шинэгэрэл нар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
Б.Янжинлхам