Ахмадын орон сууц 4000 хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар-Орон сууц сангийн журмын төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ. Төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад зээл олгох, дэмжлэг үзүүлэх, орон сууц нэн шаардлагатай ахмадуудад түрээсийн байр олгох зорилгоор Улаанбаатар-Орон сууц сан байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Энэхүү сангийн журмын төслийг НИТХ-ын ээлжит хуралдаанаар эцэслэн батална.
Ц.Од
Ц.Од