Өнгөрсөн бямба гарагт бүх нийтийн цэвэрлэгээнд нийслэлийн ЗДТГ-ын хэрэгжүүлэгч 47 агентлагийн 2700 орчим албан хаагч ногдсон зам талбайг цэвэрлэсэн байна. Нийт 4980 аж ахуйн нэгжийн 25300 иргэн уг ажилд оролцож, ажлын байр орчмоо хогноос нь салгасан байна. Бүх нийтийн цэвэрлэгээний үр дүнд 300 гаруй машин буюу 1000 орчим тонн хог цэвэрлэжээ. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын байгууламж, ус их хэмжээгээр тогтдог гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн хог хаягдал, хуримтлагдсан цас мөсийг цэвэрлэсэн байна. Шар усны үерийн аюулаас хамгаалах зорилгоор зохион байгуулсан уг ажилд Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн Шуурхай бүлгийн 75 албан хаагч, тохижолт үйлчилгээний ажилтнууд болон 1-19 дүгээр хорооны иргэд оролцож, 15 машин буюу 91.2 тонн хог ачуулжээ.
Ц.Од
Ц.Од