Өвөр Монголын хүний эрх хамгаалах ардчилсан эвсэлд идэвхтэй нэгдэж, монгол соёлыг сурталчлах, үндэсний цөөнхийн эрх ашгийг баталгаажуулахын төлөө тэмцэж явсан Өвөрмонголын үндэсний тэмцэгч Хадаа хилс хэргээр 1996 онд 15 жилийн ял авчээ.
Түүнийг 2010 оны 12-р сарын 10-нд суллах байсан боловч энэ үеэрээ ор сураггүй алга болсон аж. Харин түүнийг Өвөрмонголын нэгэн нууц шоронд хоригдож байгааг тогтоосон байна. Түүнийг хориод зогсохгүй эхнэр хүүхдийг нь ч хилс хэргээр удаа дараа хорьж, тамлан зовоосон гэнэ.
Тиймээс хүний эрхийн “Эмнэсти Интернэшнл” олон улсын байгууллага хэвлэл мэдээллээр дамжуулан Хятадын эрх баригчдад хандан Хадааг суллахыг шаардаж буйгаа илэрхийлэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хадаа нь Өвөр Монголдоо маш үнэ цэнтэй хүн аж. С.Зориг агсан шиг ард түмнийхээ билэгдэл болсон хүн юм байна.
Хятад улс хуульдаа хүний эрхийг бүх талаас нь хамгаална, бүх үндэстэн тэгш эрхтэй гэж заасан, НҮБ-ын Хүний эрхийн конвенцид нэгдчихсэн атлаа тэрхүү хууль Хятадын олон жижиг үндэстэн, ястангуудад үйлчлэхгүй байгааг сануулан өөрийн номын дэлгүүрийн үүдэнд 300 гаруй хүнтэй жагсаал анх зохион байгуулжээ .Ингээд улс төрийн тэрс үзэлтэн болж 1995 оны 12 сарын 11-нд баривчлагдсан юм байна. Удалгүй шүүх түүнийг Хөх хотод тагнуул хийсэн болон салан тусгаарлах бодлого барьсан хэмээн буруутгаж 15 жилийн ял оноосон ажээ.
Түүнийг Өвөр Монголын Улаан хад дахь Хятадын хамгийн хүнд шоронд хорьжээ. Тэнд орсноос хойш эрүүл мэнд нь их муудан унаж татдаг өвчтэй болж, эрүүл мэндээр тун их хохирсон гэдэг. Хадаа 2010 онд суллагдсан боловч өнөөг хүртэл олдохгүй байгаа юм байна.
Хадаа баривчлагдахаасаа өмнө Хөх хотод эрдэм шинжилгээний номны худалдаа эрхэлдэг байсан агаад хүний эрхийг хамгаалах ардчилсан эвсэлд идэвхтэй нэгдэж, монгол соёлыг сурталчлах, үндэсний цөөнхийн эрх ашгийг хамгаалахын төлөөх тэмцэлд нэгдсэн аж.
Одоо түүний гэр бүлийнхний хувьд байдал хүнд байгаа гэнэ. Түүний хүү Үйлстийг дээрмийн хэргээр гүтгэн баривчилж, шоронд байхад нь "эцэг эхээсээ холбоогоо тасал" гэж тулгасан удаатай аж. Үйлст шоронгоос суллагдсан даруйдаа хүний эрхийн байгууллагуудад хандан эрх баригчдын зүгээс тулгасан зүйлийн талаар хэлсэн байдаг. Гэвч удалгүй 2010 оны 12 дугаар сард хар тамхины хэрэгт холбогдуулан дахин баривчилжээ.
Хадааг ах дүү, элгэн садан, найз нөхөд нь хайгаад олохгүй байгаа бөгөөд сонин хэвлэлд гэр бүлээрээ инээгээд сууж байгаа зураг л гарсан аж. Мөн хэвлэлд түүнийг суллагдсан, эрх чөлөөтэй амьдарч байгаа гэсэн мэдээлэл гарсан байдаг. Харин монгол ах дүүс нь түүнийг гэр бүлийнх нь хамт нэг газар зочид буудалд хорьж байгаад урд нь хоол унд тавиад, хүчээр инээлгээд зургийг нь авсан гэж үздэг ажээ
Мөн Өвөр Монголд болсон цуврал жагсаал цуглаанд оролцсон хүмүүс ч гэсэн одоогоор хаана байгаа нь тодорхойгүй л байгаа бөгөөд хулгайлагдаад явсан хүмүүсийг хорьж алдаг гэж Өвөрмонголчууд үзэж байгаа гэнэ.
Г.Халиун