logo
Сөүл рүү хийх МИАТ-ийн нэмэлт нислэгийн зөвшөөрлийг сунгахаас татгалзжээ

Сөүл рүү хийх МИАТ-ийн нэмэлт нислэгийн зөвшөөрлийг сунгахаас татгалзжээ

2011/08/05
Жуулчдын хөл хөдөлгөөн ид ихэсч, гайгүй орлого нэмэгдүүлдэг энэ цагаар Солонгосын тал МИАТ компанийн Сөүл рүү хийх нэмэлт нислэгийг “цуцласан” мэдээ байна. Зарим эх сурвалжаас авсан мэдээгээр энэ сарын 12-ноос эхлэн МИАТ Сөүл рүү хийх нэмэлт нислэгээ зогсоох нь.  Үнэндээ солонгосын тал нэмэлт нислэг үйлдэх зөвшөөрлийн хугацааг сунгаагүй бөгөөд ингэх болсон шалтгаанаа ч тайлбарлаагүй ажээ.
Өнгөрсөн хавар Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигаас үүдэн Фукушима дахь атомын цахилгаан станцад гэмтэл гарсны дараа эх нутагтаа ирэх хүсэлтээ гаргасан монгол иргэдээ МИАТ компанийн нэмэлт нислэгээр тээвэрлэн авчирсан аж. Сөүлээр дайран нислэг үйлдсэн бөгөөд солонгосын тал цацрагийн бүсэд орсон онгоцоо тус улсын нутагт буулгасан гэж “уурссан”-аас дээрх нэмэлт нислэгийн зөвшөөрлийн хугацааг сунгаагүй гэж тайлбарлах хүмүүс ч байгаа юм.
Г.Сонор
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш