Манай улс “Чалко”-той байгуулсан гэрээнээс болж нүүрсээ алдагдалтай үнээр урд хөрш рүү гаргаж байсан билээ. Үүнээс үүдээд эдийн засаг хүндэрч, алдагдалд ороод байсан юм. Харин өнгөрсөн баасан гарагт манай тал өмнөд хөршийн “Чалко” компанитай тохиролцоонд хүрчээ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.
-Түүхий нүүрс урд хөрш рүү тээвэрлэснээс угаагаад гаргавал ашигтай гэж та хэлж байсан?
-Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй байдаг. Хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүний үнэ ч хэлбэлзэлтэй. Харин нүүрсээ угаагаад баяжуулаад гаргавал үнэ харьцангуй тогтвортой байдаг. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа улсын төсөвт очиж буй татвар төлөлтийн хэмжээнээс хамаардаг учраас энэ бүхнийг зохицуулах учиртай. Үүнийг зохицуулах боломж ч бий. Засгийн газар хоёр арга хэмжээ авсан. Энэ оны эдийн засгийн нөхцөл байдалд нүүрсний үнэ 15-30, төмрийн хүдрийнх 50 орчим, зэсийнх 10 гаруй хувиар унасан нь нөлөөлсөн.
Өнгөрсөн онд АНУ-д сонгууль болж, тэд дөрвөн жил баримтлах бодлогоо тодорхойллоо. Манай улсын экспорт 90 гаруй хувиар буурдаг нь хоёр хөршөөс хамааралтай. БНХАУ-д шинэ төр засаг нь бүрдэж бодлогоо тодорхой болгож байна. Тэд зах зээл тогтвортой болно гэсэн бодлогоо зарлаж, хөрш зэргэлдээ орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ илэрхийлсэн. Бидний хувьд тээврийн зардал түвэгтэй байдаг. Нүүрсийг машинаар тээвэрлэж, шилжүүлэн ачиж байгаа. Тиймээс бид 4-5 жил яриад өнөөг хүртэл нэг мөр шийдээгүй байгаа төмөр замаа яаралтай барьмаар байна. Хятадад Австрали улс нүүрс нийлүүлэлтээрээ тэргүүлж байгаа. Гэтэл манай тээврийн зардал Австрали улсынхаас нэг дахин илүү өртөгтэй байна. Тиймээс ложистикийн болон тээврийн зардлаа яаралтай шийдэх шаардлага бий. Нөгөө талаас боловсруулалтын төвшингөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Нүүрсээ угаагаад гаргах нь зохистой юм.
-БНХАУ “Чалко”-гийн гэрээнээс болж манай нүүрсийг зориуд авахгүй байна гэх яриа гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Улсынх гэж хэлэх нь хэцүү. “Чалко” компанийн 40 хувь нь төрийн, үлдсэн нь хувийн хэвшлийнх. Харин “Чалко”-гийн толгой компани нь 100 хувь төрийн өмчийнх. Өнөөдөр /өнгөрсөн баасан гарагт/ “Чалко”-гийн удирдлагуудтай уулзсан. Тодорхой ахиц дэвшил гарсан. Тухайлбал, тээврийн зардлыг бууруулъя, Монголоос гаргаж буй ашигт малтмалын бүтээгдэхүүнийг биржийн үнээр эсвэл хилийн боомтын үнэд суурилъя гэсэн. Ойрын хугацаанд тээврийн асуудлыг шийдэж, харилцан ашигтай ажиллагааг хөгжүүлье, зах зээлийн нөхцөл байдал хүнд байгаа үед үйлдвэрлэгчээ бодъё гэх мэтээр зах зээлээ алдахгүй байх дээр ойлголцолд хүрлээ.
-Хураалттай байгаа нүүрсээ гаргаж эхэлсэн үг үү. Ямар өртгээр гаргаж буй юм бол?
-Гаргаж эхэлсэн. Гашуун сухайт боомтын хилийн үнээр гаргана.
-“Чалко”-гийн гэрээнд 100 ам.доллараар зарах нүүрсийг 70 ам.доллараар өгнө гэж заасан. Үүнийг өөрчлөхгүйгээр үнээ өөрчилж байна гэж ойлгож болох уу?
-Ганц нүүрсний гэрээ ч бус дэлхий нийтэд үйлдвэрлэгч ямар үнээр гаргаж байна, эцсийн хэрэглэгчдэд хэдий хэмжээний өртгөөр очиж байгаа эсэх, тээврийн зардал нь ямар байх, зуучилж буй компани нь ямар хэмжээний ашиг олж буй зэрэг гэрээний ил тод байдлыг хангая гэдэг дээр санал нэгдлээ.
-Ирэх намар эдийн засгийн байдал хүндэрнэ гэж үзэн Засгийн газраас арга хэмжээ авч байгаа юу?
-Эдийн засаг яваандаа тогтворжино гэж харж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр цоорч, “Хүний хөгжил сан” нь нэг их наяд төгрөгийн өртэй болсон байсан. Тиймээс асуудал хүндрэх нь гээд эдийн засгийн уналтын ачааллыг багасгахын тулд “Чингис” бонд гаргасан юм. Удахгүй бүтээн байгуулалтын ажил бүх салбарт эхэлнэ. Энэ бүхэнд төрөөс дэмжлэг үзүүлж байгаа болохоор эдийн засгийн уналт гайгүй байх.
Ардчилал сонин