Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх явцад гарсан зарим тоо баримтыг нягтлах шаардлагын дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулахыг хүссэн албан тоотыг өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын даргад илгээсэн билээ. Харин УИХ-ын даргын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсэг байгуулахаас татгалзсан юм. Тиймээс МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэхүү ажлын хэсгийг есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах шийдвэр гаргалаа. Уг ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, Ж.Батсуурь, А.Тлейхан, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа нар ажиллах юм. Ажлын хэсэг нэгдүгээрт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн данхайж буйн учир, төрийн албан хаагчидтай холбоотой тоо баримтын зөрүүг нягтлах, хоёрдугаарт, Монгол Улсын алтны нөөц огцом нэмэгдсэний шалтгаан, бондын хөрөнгөөр алт худалдаж авсан эсэх, гуравдугаарт, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамаатны дүүгийн гэх “Gobi Power компани Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх тендерт шалгарсан эсэх асуудлыг шалгаж, дүнг ирэх лхагва гаригт болох бүлгийн хуралдаан дээр танилцуулах ажээ. Үүний тулд ажлын хэсгийнхэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Төрийн албаны зөвлөл, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголбанкинд очиж дээрх мэдээллийг тодруулах үүрэг хүлээлээ.
Мөн энэ долоо хоногт хэлэлцэх УИХ, УИХ-ын дэгийн тухай хуультай холбоотойгоор байнгын хороодод УИХ-ын гишүүд, ялангуяа МАН-ын бүлгийн гишүүдийн тэгш оролцоог хангахыг урьдын адил шаардаж ажиллахаа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ. Сүүлийн 20-иод жилд УИХ-ын гишүүд ижил тэнцүү эрхтэйгээр байнгын хороодод хуваарилагдан ажилласаар ирсэн. Гэтэл парламент ардчиллын үнэт зүйлсээсээ ухарсан алхам хийж, өнөөгийн байдлаар МАН-ын бүлгийн ганц ч гишүүн Ёс зүйн дэд хороонд харьяалагдахгүй байгааг МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол сануулав. Үүний зэрэгцээ төрийн алба цомхон, чадварлаг, мэргэшсэн байдлаар ажиллах ёстойг онцоллоо. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт Засгийн газар төрийн албан хаагчдыг хоморголон халж буйг дурдаад агентлагуудын тоог цөөлсөн ч төсвөөс цалинжиж байгаа албан хаагчдын тоо нэмэгдэж байна гэв. Тухайлбал, зарим агентлаг төв болж нэрээ сольсон боловч доод тал нь 50, дээд тал нь 100 хүнтэй ажиллаж байгаа учир энэ асуудлыг шалгаж нягтлах шаардлагатайг онцолсон юм.
Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан МАН-ын бүлгийн үндэслэлийг өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр танилцуулахыг хуралдаан даргалагчаас зөвшөөрөөгүй байна. Сүүлийн үед телевизээр түгээж буй мэдээлэлд хоёр удаа мониторинг хийхэд Засгийн газар, эрх баригчдын талд буюу нэг талыг барьсан мэдээлэл хэтэрхий давамгайлж, 10 ч хүрэхгүй хувьд нь цөөнхийн дуу хоолойг олон нийтэд хүргэхтэй үгүйтэй байгаа нь мэдээллийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж буйд анхаарч ажиллахыг МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд дөрөв дэх засаглалынхнаас хүслээ.