Энэ сарын 22-оос эхлэн сонгууль товлогдон зарлагдаж, иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоов.
Улсын Их Хурлын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өнөөдрөөс буюу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэхээр товлон зарласан билээ.
Мөн энэ тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдийн хооронд авахаар заасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс буюу 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал улсын хэмжээгээр түр зогсоов.