logo
  “УНИВЕРСИАД”-ын аэробикийн аваргаар МУБИС тодорлоо

“УНИВЕРСИАД”-ын аэробикийн аваргаар МУБИС тодорлоо

2013/04/23
 Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын аэробикийн тэмцээн 2013 оны 4 сарын 20-ны өдөр ШУТИС-ийн спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийслэл, хөдөө орон нутгийн 11 их, дээд сургуулийн 132 оюутан тамирчид өрсөлдөж байгууллагын нэгдсэн дүнгээр Спортын мастер Г.Наранхүү дасгалжуулагчтай МУБИС 9 оноогоор, Р.Лхамсүрэн дасгалжуулагчтай ҮБТДС 10 оноогоор, Х.Оюунгэрэл дасгалжууагчтай Мон-Алтиус БТДС 17 оноогоор тус тус тэргүүн байруудад шалгарчээ.
Универсиад их наадмын аэробикийн тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал; их наадмын зохион байгуулах хорооны дэд дарга, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан; их наадмын ЗБХ-ны нарийн бичгийн дарга, ССАЖЯ-ны БТСБХЗГ-ын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн; их наадмын ЗБХ-ны гишүүн Монголын оюутны холбооны ЕНБДарга Н.Бямбагэрэл; ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Биеийн тамир, спортын албаны дарга Ж.Тунгалаг нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, гурвалсан, баг гэсэн 5 төрлөөр явагдаж дүнгээ гаргасан байна. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын гимнастикийн холбооны ЕНБДарга Ч.Дарьсүрэн, бусад шүүгчээр МГХ-ны итгэмжлэгдсэн болоод ОУ-ын шүүгчид ажиллажээ.
Ганцаарчилсан төрөлд эмэгтэйчүүдээс Б.Отгонтуяа /ҮБТДС/, Б.Гандулам /МУБИС/, Г.Очирхуяг /Мон-Алтиус БТДС/, эрэгтэйчүүдээс А.Мөнхтогоо /Мон-Алтиус БТДС/, А.Гантөгс /МУБИС/, Б.Мягмаржав /ШУТИС/, хосын төрөлд МУБИС-I, ҮБТДС-II, Ховд ИС-III, гурвалсан төрөлд МУБИС-I, ҮБТДС-II, ШУТИС-III, багийн төрөлд ШУТИС-I, ҮБТДС-II, МУБИС-III тус тус эхний 3-н байрт шалгаран Универсиад их наадмын өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.
Ийнхүү МОСИН-ын 12 спортын төрлийн тэмцээн амжилттай явагдаад байгаа ба спорт аялал V/03-04, модон бөмбөг V/03-05, хөнгөн атлетик V/10-12 гэсэн үлдсэн 3-н төрлүүд зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хангагдаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш