logo
Мазаалайнууд ичээнээсээ гарчээ

Мазаалайнууд ичээнээсээ гарчээ

2013/04/23
Говийн их дархан цаазат газар(ГИДЦГ)-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид ичээнээс гарч байгаа Мазаалайд зориулж 11.5 тн нэмэлт тэжээлийг гол байршил нутаг болох  Атас, Ингэс, Шар хулст, Цагаан богд уулсын  15 цэгт  тараагаад байна.

Нэмэлт тэжээл тавьсан газруудад хөдөлгөөн мэдрэгч автомат камерууд байрлуулж зураг авч байгаа аж. Одоогийн байдлаар  Баруун тоорой, Шар хулст, Цагаан тохой, Хөтөл ус, Мазаалайн шандад ичсэн Мазаалайнууд ичээнээс гарчээ. Мазаалай голдуу хорголжин тэжээлийг идэж, нохойн хоол, манжин, лууван, харьцангуй бага  идсэн байжээ. Нэмэлт тэжээлийг хандив цуглуулан худалдан авч, Баянтооройд хүргэх ажлыг “Үндэсний бахархал Мазаалай” ТББ гүйцэтгэж Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн  захиргаа цааш нь тараан тавих ажлыг зохион байгуулж байна. Мөн хавар, намрын тарчиг, гантай, байгалийн идэш хомс үед Мазаалайд өгөх нэмэлт тусгай тэжээл бэлтгэх судалгааны ажил хийгдэж эхэлжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш