Цагааннуурын АЗШНБ-ын хилчид шалгагч нар гарах чиглэлд ТХШМ-нд үүрэг гүйцэтгэж байх үедээ Монгол Улсаас ОХУ-д зорчихоор ирсэн 13-57 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээс нэг авдарт 100 килограмаар бэлтгэсэн нийт 300 кг өрөмдлөгийн дээж чулууг илрүүлжээ. Мөн З5-45 БӨТ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээс 68 литр, 42-06 БӨТ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээс 46 литр согтууруулах ундаа, 30 литр конъяк тус тус илрүүлэн гаалийн байгууллагад нотломжоор хүлээлгэн өгсөн байна.