logo
Эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт явагдаж дууслаа

Эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт явагдаж дууслаа

2013/04/23

Эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт явагдаж дууссантай холбогдуулан Сонгон шалгаруулах комиссын дарга, ЭМЯ-ны Байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюунцэцэг, Сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, яамны Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Гантуяа нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Нийт 15 ажлын байран дээр 61 хүний материал ирсэн бөгөөд ирүүлсэн материал тус бүрийг нягтлан үзсэний үндсэн дээр хүн бүрт шалгалтын хуваарьтай мэдэгдэх хуудас өгсөн байна. Улмаар ур чадварын болон ярилцлагын шалгалтанд тэнцсэн хүмүүс англи хэлний шалгалтанд орсон. Шалгалтын эцсийн дүнг журмын дагуу ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд танилцуулж сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч тэнцсэн хүмүүсийн нэрсийг Эрүүл мэндийн сайдад өргөн барих юм.

Шалгалтыг 3 үе шаттайгаар явуулсан бөгөөд ур чадварын шалгалтанд тэнцсэн хүмүүс нь англи хэлний шалгалт өгсөн. Сонгон шалгаруулах комисс нь Төрийн албаны зөвлөлөөс мэргэжил аргазүйн зөвлөгөө, дэмжлэг авч ажилласан бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, стандартад нийцсэн тестээр хууль эрхзүйн шалгалтыг авсан болно.

Сонгон шалгаруулах комиссын гишүүд шалгалтын нэгдсэн дүнг 4 дүгээр сарын 19-ны өдрийн орой 23:00 цагт буюу шалгалт авсан өдрөө шалгалт өгсөн иргэдэд журмын дагуу дүнгийн хуудсаар танилцуулсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш