logo
Нийслэлийн биеийн тамир, спортын хамтлагуудын арга зүйчид сургалтанд хамрагдав

Нийслэлийн биеийн тамир, спортын хамтлагуудын арга зүйчид сургалтанд хамрагдав

2013/04/23
Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 246, 2009 оны 05 тоот тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Биеийг тамир, спортын газраас Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дэргэдэх “Биеийн тамир, спортын хамтлаг”-ийн арга зүйчдийн дунд “Идэвхитэй хөдөлгөөн-Зөв хооллолт-Эрүүл ажлын байр” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд 17 байгууллагын 40 гаруй арга зүйчид оролцож, сургалтыг НБТСГ-ын ахлах мэргэжилтэн А.Болдмаа,  мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ нар удирдан явуулж, ЭМШУИС-ийн эрүүл ба эмгэг физиологийн тэнхмийн багш, анагаах ухааны доктор Б.Баасанжаргал, Монголын гимнастикийн холбооны зөвлөх банш, судлаач Ц.Март, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийн сургалт, судалгааны төвийн захирал Д.Эрдэнэчимэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрхлэгч Д.Энхчимэг, СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн хоол зүйч Д.Оюунсувд нарын багш, мэргэжилтнүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сорил авах аргачлал, зөв зохистой хооллолт, хорт зуршил, стрессийн тухай орчин үеийн ойлголт, ажлын байрны стресс, эрүүл ажлын байр, биеийн найрлага тодорхойлох, биеийн жин, цусны даралт хэмжих, цусан дахь сахарын хэмжээг үзэх, хөдөлгөөний тухай ойлголт зэрэг сэдвүүдээр хичээл зааж, оролцогчидтой чөлөөт ярилцлага өрнүүллээ гэж НийслэлийнБиеийг тамир, спортын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш