logo
БНАСАУ Өмнөд Солонгосыг буруутгасан мэдэгдлийг дахин хийлээ

БНАСАУ Өмнөд Солонгосыг буруутгасан мэдэгдлийг дахин хийлээ

2013/04/23
Өмнөд Солонгосын эрх баригчид нь Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан цогцолборын ажил зогссоны бүхий л хариуцлагыг хүлээх ёстой  гэж даваа гарагт БНАСАУ-ын “Нодон синмун” төвийн сонинд бичжээ. Өмнө нь Умард Солонгос Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын ажлыг сэргээх талаар яриа хэлэлцээрийг эхлүүлэхээс татгалзсан. Умардын KCNA агентлагийн үзэж байгаагаар, Сөүлын санаачилга нь Кэсоны цогцолборыг хямралд оруулсан Өмнөдийн хүлээх хариуцлагыг нууцлаж, бусдыг төөрөгдөлд оруулах гэсэн хорон алхам аж.

Пхеньян нь 4-р сарын эхэнд 2004 оноос эхлэн сүүлийн үе хүртэл өмнөдийн 123 компаниуд оролцож байсан Кэсоны аж үйлдвэрийн бүсээс өөрийн ажилчдыг дуудсан юм. Тэдгээр объектуудад Өмнөдийн 850 гаруй болон Умардын 54 мянга орчим иргэд ажиллаж байжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш