Сирийн сөрөг хүчний үндэсний эвслийн удирдагч Ахмед Моаз аль-Хатыб нь засгийн газрын цэргүүд сөрөг хүчнийхнийг өмнө нь эзлэн аваад байсан газраас дахин шахан зайлуулж буйд дэлхийн хамтын нийгэмлэг ямарч үйл ажиллагаа авахгүй байна хэмээн үзэж огцрох бодолтой байгаагаа мэдэгджээ. Ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд Дамаскийн орчмоос босогчдыг хөөн зайлуулж, ливаны хил хүртэл тулалдаануудад ялалт байгуулжээ. Ширүүн тулалдаануудын үеэр хэдэн арван хүн амиа алдсан тухай хүний эрхийг хамгаалагчид мэдээлжээ.