Английн Southhampton хотод нэгэн тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцноос 1.2 тонн кокайныг илрүүлжээ. Хилийн албаны хүмүүсийн олж хураасан, ойролцоогоор 493 сая америк долларын өртөг бүхий ийм хэмжээний кокайныг Англид урьд өмнө нь илрүүлж байгаагүй гэнэ. Мансууруулах бодисыг олох нь амаргүй ажил байсан гэдгийг хилийн албаны Кэрол Апшол хэлсэн байна. Цагдаа нартай хамт мэргэжилтнүүд ажиллаж, усан онгоцыг маш нарийн шалгаж, нэгд нэгэнгүй нэгжлэг хийжээ.
"Хайх ажил эхэлснээс хойш зургаа дахь өдөр тэд завины хойд хэсэгт 1.2 тонн мансууруулах бодис нэг дор байхыг олсон" гэж Апшол ярьсан байна.
Хоёр сарын өмнө Венесуэлд энэхүү их хэмжээний кокайныг онгоцны тусгайлан бэлтгэсэн зайнд нуужээ.
Албаны хүмүүсийн хэлж байгаагаар энэхүү завийг Англид түр байлгасны дараа кокайныг Голландаар дамжуулан Европ руу гаргахаар төлөвлөсөн байсан гэж үзэж байгаа юм байна.
Завины эзэн 60 настай эрийг Голландын Меппел хотоос баривчилжээ. Мансууруулах бодисоос гадна хоёр Harley Davidson мотоцикл, хоёр галт зэвсэг, дуу намсгагч зэргийг цагдаа нар хураасан байна.
Э.АМАР