logo
Amy Winehouse, Tony Bennett нарын дуэт дууг буяны үйлсэд зориулан гаргана

Amy Winehouse, Tony Bennett нарын дуэт дууг буяны үйлсэд зориулан гаргана

2011/08/05
Жазын домог болсон дуучин Тони Беннет болон Эми Вайнхауз нарын хамтран дуулсан дууг  буяны үйлсэд зориулан гаргах юм байна. Body and Soul нэртэй поп дуунаас олох ашгийг нас барсан дуучны аавын  залуучуудад туслах, тэдэнд хар тамхинаас хол байхыг заах зорилгоор үүсгэн байгуулсан буяны санд хандивлах аж. Хоёр дуучин өнгөрөгч гуравдугаар сард Лондонгийн Abbey Road студид уг дууг бичүүлжээ. Энэ нь Вайнхаузын долдугаар сарын 23 –нд нас барахаасаа өмнө бичүүлсэн хамгийн сүүлийн дуунуудынх нь нэг юм.  Дууг Беннетийн  Duets II цомгийн нээлтээс өмнө олон нийтийн хүртээл болгох гэнэ. 
"Бид Body and Soul дууг цомгийн өмнө гаргана" гэж Беннет MTV-д ярилцлага өгөхдөө хэлжээ.
Мөн тэрээр нэгэн радиод ярилцлага өгөх үеэрээ Вайнхаузын хөгжмийн авъяасыг магтаж,  түүнийг  үнэхээр сайн жааз дуучин гэсэн байна. 
Олон жилийн турш хар тамхи, мансууруулах бодист донтсон Вайнхауз 27 насандаа харамсалтайгаар хорвоог орхисон.  Дуучны ар гэрийнхэн одоогоор түүний үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариуг хүлээж байгаа юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш