logo
Орон нутгийн галт тэрэг 27-ноос зуны цагийн хуваариар ажиллана

Орон нутгийн галт тэрэг 27-ноос зуны цагийн хуваариар ажиллана

2013/04/23
 Улаанбаатар төмөр замын цагийн хуваарь энэ сарын 27-ноос эхлэн зуны цагийн хуваарьт шилжиж байгаа юм байна. Олон улсын цагийн хуваарьт төдийлөн өөрчлөлт гараагүй ч орон нутгийн чиглэлд бага зэрэг өөрчлөлт гарсныг холбогдох албаны хүн онцоллоо. 


Тодруулбал, Зүүнхараа-Улаабаатар чиглэлийн 281, 282 дугаар галт тэрэгний ирэх цагийн хуваарьт өөрчлөлт гарсан байна. Энэ цагийн хуваарь 10-р сар хүртэл үргэлжлэх юм. Үүнээс гадна энэ сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн чиглэлд нэмэлт галт явахаар болжээ. Энэ нь тус аймагт ноён хутагтын 9-р дүрийг ширээнд залах ёслол болох гэж байгаатай холбогдуулан иргэдэд үйлчлэх зорилгоор нэг өдөр нэмэлтээр явах юм байна.

27 вагон бүхий 972 хүний суудалтайгаар Дорноговийн чиглэлд үйлчилгээнд гарахаар болжээ. Билетийг урьдчилсан байдлаар өдөр болгон бичиж байгаа аж.

Ц.Од 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш