logo
Хаврын тариалалт ирэх сарын 10-наас эхлэнэ

Хаврын тариалалт ирэх сарын 10-наас эхлэнэ

2013/04/23
  

Тариаланчид хаврын тариалалтаа ирэх сарын 10-25-ны хооронд эхлүүлэхээр бэлтгээд байгаа гэнэ. Энэ онд манай улс 393.7 мянган га талбайд улаан буудай, төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалахаар төлөвлөөд байгаа аж. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нийт 41.1 мянган тонн буудайн үр нөөцөлсөн байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич, “Газрын ундраа” компанийн ерөнхий захирал Ш.Мардаан “Газрын хөрс 6-7 см-ийн гүндээ наймаас дээш градусын дулаантай болох үед үр суулгаж эхэлбэл тохиромжтой. Тариалалтыг хугацаанд нь хийгээгүйгээс ургацын болц удааширдаг. Тариаланчдын хувьд тухайн газар орныхоо онцлогт тохируулан булцаа сонгох нь зүйтэй бөгөөд технологийн горимыг баримтлах хэрэгтэй. Улаан буудайн үрийг 5-6 см-ийн гүнд суулгах хэрэгтэй” хэмээн ярьсан юм.

Ц.Од 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш