logo
М.Батчимэг: Цөөнхийн гишүүн Ёс зүйн дэд хороог удирдана гэсэн заалт байхгүй

М.Батчимэг: Цөөнхийн гишүүн Ёс зүйн дэд хороог удирдана гэсэн заалт байхгүй

2013/04/24
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга М.БАТЧИМЭГЭЭС дараахь тодруулгыг авлаа.

  -Таны удирдаж ажилладаг Ёс зүйн дэд хорооны дүрмийг шинэчлэн баталсан юм байна. Шинэчилсэн дүрмээр ямар өөрчлөлт хийсэн бэ?

  -Ёс зүйн дэд хороо байгуулах тухай асуудлыг 1997 онд УИХ-ын тухай хуульд оруулсан байдаг. Улмаар 2000 онд анхны Ёс зүйн дэд хороог байгуулсан. Үүнээс хойш олон жил ярьсны эцэст 2009 онд Ёс зүйн дэд хорооны ажиллах дүрэм, 2010 онд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталсан байдаг юм билээ. Харин 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ Ёс зүйн дэд хороогоо өнгөрсөн оны наймдугаар сард байгуулсан. Ёс зүйн дэд хороонд шинэ гишүүд болон өмнө нь энэ дэд хороонд ажиллаж байгаагүй гишүүд ажиллаж байгаа. Манай дэд хороо эхний ээлжид УИХын гишүүдийн ёс зүйг дээшл үүлэх, дэд хорооныхоо үйл ажиллагааг сайжруулах зорилт тавьсан. Улмаар өнгөрсөн хугацаанд олон улсын парламент гишүүдийнхээ ёс зүйг яаж зохицуулж байна вэ гэдгээр судалгаа хийсэн. Энэ судалгааны дүн болоод Ёс зүйн дэд хорооны өмнөх үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг дэд хорооныхоо хурлаар хэлэлцсэн. Өнгөрсөн хугацаанд УИХ Ёс зүйн дэд хороо байгуулж дүрмийг нь баталсан, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гэсэн тусгай дүрэмтэй болсон нь дэвшил гэж үзэж байгаа. Гэхдээ дутагдалтай зүйл ч бас бий. Тухайлбал, 2000 оноос хойш Ёс зүйн дэд хороо гуравхан удаа хуралдсан юм билээ. Өргөн утгаар нь авч үзвэл УИХ-ыг хянах үүрэгтэй Ёс зүйн дэд хороо тогтмол ажиллагаатай байж чадаагүй байна гэж дүгнэсэн.

  Мөн шинэ дүрмээр дэд хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа. Хуучин бол Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 50 хувь нь дэд хороонд ажилладаг байсан. Энэ бол хуулиар тогтоосон тоотой болсон л доо. Цаашдаа Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо ч гэсэн Ёс зүйн дэд хороо ойролцоогоор арван гишүүнтэй байхаар байна. Тиймээс бид дэд хорооныхоо дүрэмд гишүүдийн тоог хуулийн дагуу тогтооно гэж оруулсан. Яваандаа бүрэлдэхүүнийг нь тогтоосон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж Байнгын хорооны гишүүдийн гуравны хоёртой тэнцэх хэмжээний бүрэлдэх үүнтэй болгоно.

   Ингэхгүй бол арван гишүүнийх нь зургаа нь хуралдаад УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой дүгнэлт гаргах болчихоод байгаа юм. Дээр нь энэ хороонд олонхи, цөөнх, бие даагчдын төлөөлөл бүгд орох ёстой. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцдэг хариуцлагатай дэд хороо шүү дээ. Цаашдаа УИХ-ын гишүүд өөрсдөө ёс зүйгээ сахиж, Засгийн газартаа шаардлага тавих боломж үүсэх ёстой. Үүний тулд Ёс зүйн дэд хороо, УИХын гишүүний ёс зүйн дүрмийг боловсронгуй болгох ёстой юм байна гэж үзсэн. Улмаар Ёс зүйн дэд хорооныхоо дүрмийг шинэчлэн баталсан. Хаврын чуулган эхлэхээс өмнө 2009 онд батлагдсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг боловсронгуй болгоно гэж төлөвлөж байгаа.

   -Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна гэлээ. МАН-ын бүлэг энэ хорооны даргаар цөөнхийн бүлгийн гишүүн ажиллах ёстой, өмнөх парламентуудын үед ийм байсан гэж байгаа. Үүнийг яаж хүлээж авч байгаа вэ?

   -Үүнийг бид ярилцсан. Энэ бол хэн нэгэн хувь хүний асуудал гэхээсээ илүү парламентын олонхи, цөөнх дотроо ямар зарчмаар ажиллах ёстой вэ гэдэгтэй холбоотой асуудал. Өмнө нь Хүний эрхийн дэд хороо, Ёс зүйн дэд хорооны удирдлагыг цөөнхөөс томилно гэсэн хуулийн заалт байсан. Энэ заалтыг 2009 онд өөрчилсөн. Олонхи, цөөнхийн төлөөлөл гэхээсээ илүү УИХ-ын гишүүн тус бүрийн ёс зүйтэй холбоотой асуудал учраас аль нэг намын төлөөлөл гэхгүйгээр даргыг нь томилдог болсон. Парламент нь төлөвшсөн, ёс зүйн шаардлага нь нэлээд хатуу болсон олон улсын туршлагаас харахад парламент дахь суудлын харьцаагаараа бүрэлдэх үүнийг нь томилоод олонхиосоо даргыг нь томилдог юм билээ. Заавал цөөнхийн гишүүн Ёс зүйн дэд хороог удирдана гэсэн хуулийн заалт байхгүй шүү дээ.

   -Намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүд нэгийгээ цохиж унагасан асуудал гарсан. Гэвч Ёс зүйн дэд хороо үүнийг авч хэлэлцээг үй. Цаашдаа ийм зүйл тохиолдвол яах вэ?

   -Ёс зүйн дэд хорооны хуучин дүрмээр бол УИХ-ын гишүүд өөрсдөө болон иргэд гомдол гаргасан, хяналт шалгалтын явцад хэлэлцэх шаардлага гарсан гэдэг гуравхан тохиолдолд тухайн гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцэх эрхтэй байсан. Түүнээс биш гишүүдийн ёс зүйгүй үйлдэл бүрийг Ёс зүйн дэд хороо дураараа хэлэлцэж шийдвэр гаргах эрхгүй байлаа. Энэ нь Ёс зүйн дэд хорооны ажиллах боломжийг хаасан дүрэм байна гэж үзээд өөрчилсөн. Харин одоо дээрх гурван тохиолдол дээр нэмээд Ёс зүйн дэд хорооны гишүүд өөрсдөө тухайн гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл хэлэлцдэг болсон.

   Хэлэлцээд гаргасан дүгнэлтээ УИХ-д мэдээлж байх юм. Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хорооны онцлог нь Байнгын хороотой адилхан асуудлаа УИХ-ын нэгдсэн чуулганд шууд оруулж хэлэлцүүлэх эрхтэй. Ер нь олон улсад парламентын гишүүний ёс зүйны алдааны эсрэг авдаг арга хэмжээ нь ёс зүйгүй үйлдэл хийсэн гэдэг дүгнэлтийг олон нийтэд ил тодоор хүргэх явдал байдаг. Ингэснээр тухайн гишүүн бүр дараагийн сонгуульд дахин сонгогдох боломжг үй болтлоо нэр хүндээ алддаг юм билээ. Мөн шалтгаанг үйгээр ажлаа таслах гэх мэт ёс зүйн зөрчил гаргасан гиш үүдийн цалинг хасах зэргээр мөнгөн торгууль тавьдаг. Энэ мэт торгуулийг дүрмээр зохицуулж болохгүй учраас цаашдаа УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

   -Ёс зүйн дэд хорооны гишүүд өөрсдөө санал гаргаад алдаа гаргасан гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцдэг болсон гэлээ. Ингэхээр нэгнээсээ өшөө авах зорилгоор ёс зүйн асуудлыг нь хэлэлцэх санал гаргаад байх юм биш биз дээ?

   -Ер нь санал гомдол хүлээж авах зохицуулалт нарийн болж байгаа. Ирсэн бүх гомдлыг эхлээд баталгаатай, нотлох баримттай эсэхийг шалгасныхаа дараа хэлэлцэнэ. Ёс зүйн дэд хорооны гишүүн санал гаргасан тохиолдолд хэлэлцэнэ. Харин хэлэлцэх хурал нь дэд хорооны гишүүдийн гуравны хоёроос дээш ирцтэй байх юм. Мөн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргана гэж дүрэмдээ заасан.

Эх сурвалж: http://www.topmedee.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш