АНУ-ын Беркели хотын Калифорнийн их сургуульд энэ сарын 20-ны өдөр "Хаврын баяр" олон улсын соёлын арга хэмжээ зохиогдлоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, Калифорни мужийн Бэй Аэриагийн Монголчуудын холбоо, Оакланд хотын Хүүхдийн "Гэр" төв, "АНУ дахь монгол оюутан залуус" төрийн бус байгууллага,
З.Дөлгөөн эзэнтэй монгол хоолны газартай хамтран оролцож соёл, урлагаа амжилттай танилцуулж, монгол хоолоор үйлчиллээ.
Монголчууд улсынхаа тухай ном, фото зураг, бэлэг дурсгалын зүйлсийг дэлгэн үзүүлж, худалдаалсан нь тэнд хүрэлцэн ирэгсдийн сонирхлыг татаж, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Морин хуурын аялгуу, монгол бүжгийн тансаг хөдөлгөөн, уран нугаралтын гайхамшиг олон үндэстний урлагийн нэгдсэн тоглолтын торгон шаглаа болж, загварын үзүүлбэрт оюутан залуус, бяцхан хүүхүүд монгол дээл хувцасаараа гангарч улс орноо сурталчилсан бөгөөд хуушуур эрэлт ихтэй хоол байв.