БНАСАУ-аас манай улсад суугаа Элчид сайд Хонг Гюү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж Умард Солонгост хоол хүнсний хомсдол үүсэх бодитой аюул нүүрлэснийг дуулгаад Монгол Улсаас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүссэн байна. БНАСАУын мэдээллийн агентлагууд хоол хүнсний хомсдлын тухай албан ёсоор мэдээлээгүй ч байдал хүнд байгааг гадаадын эх сурвалжууд мэдээлсээр байгаа билээ. Жишээлхэд өнгөрсөн зун Хойд Солонгосын газар тариалангийн мянга гаруй га газар үерт автсан нь шинэ өлсгөлөн нүүрлэх үндсэн шалтгаан байж болзошгүй аж. Мөн Пхеньян НҮБ болон БНХАУ-аас хүмүүнлэгийн тусламж авахаас татгалзсан нь байдлыг улам бүр хүндрүүлсэн байж болох юм..
Жич: 4-р сарын 18-нд БНАСАУ –ын төрийн телевиз Монгол улсын ерөнхийлөгч БНАСАУ -ын Элчин сайдтай уулзаж байгаа тухай сурвалжлагыг гаргажээ. Уулзалт дээр Элчин сайд БНАСАУ нь хүнсний эрс хомсдолд орж магадгүй тул тусламж үзүүлэхийг хүсчээ. Интернет-хэвлэлийн мэдээлснээр, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Пхеньяныг эдийн засгийн шинэчлэл хийх гэж байгаа тухай сонсоод Монгол улсын туршлагыг авч хэрэгжүүлэхийг Элчин сайдад санал болгожээ. Түүнчлэн ерөнхийлөгч Солонгосын хойгийн хурцадмал байдал нь ойрын хугацаанд намжина гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэхийн хамт, Зүүн-Хойд Азийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яриа-хэлэлцээрийг эхлүүлэхийн төлөө байгаагаа цохон тэмдэглэсэн байна.