logo
Улаанбаатарын зүг хөврөх

Улаанбаатарын зүг хөврөх " Хятад ажилчдын цуваа тасрахгүй нь..."

2013/04/24
Хавар цаг болж, нүүдлийн шувууд монголыг зорин ирдэг үе. Холын холоос зорин ирэх шувуудыг хараад монголчууд нүд хужирлан баясдагсан. Гэтэл өдгөө хоёр хөлтэй эрээн хувцастай "Нүүдлийн шувууд" нийслэлд маань хуран цуглах болж. Монголыг зорих хятад ажилчдын жим тасрах байтугай улам тодорч, хотын бид эрээн хувцастай хятад иргэдийг галт тэрэгнээс хэдэн зуугаараа буухыг нь харан нүдэнд гуниг тусан зогсдог болж. БНХАУ-ын иргэд манай улсад хөл тавьж барилгын салбарт байгаа ажлын байрыг монголчуудаас булаан, шулагналдаж, хэрэг төвөг тарьж байдаг нь гарцаагүй үнэн. Өглөө бүр Улаанбаатар өртөөн дээр 10.30-д Эрээнээс ирэх галт тэрэгнээс хятад ажилчид үй олноороо буудаг болжээ. Вагон бүрд тараан суулгасан хятадууд хэсэг бүлгээрээ бууна. Монголд оруулах хятад ажилчид их нарийн зохион байгуулалтай болсон мэт. Эрээн хувцасаар жигдэрч, хэлмэрчээр удирдуулан аль нэгэн тйишээ ачигдан одно.
Хэлмэрч гээчээс нь юун хүмүүс болох талаар асуухад “Барилгад ажиллахаар ирсэн хууль ёсны зөвшөөрөлтэй иргэд” хэмээхэмээх дасал болсон үгээр халхалаад өөр юуг ч эс өгүүлнэм.


Ялангуяа өнгөрсөн сарын сүүлчээс манай улсыг зорих нь эрс нэмэгдсэнийг төмөр замын ажилчид хэлж байлаа. Хуулийн дагуу манай улсын хүн амын гурван хувь нь гадаад иргэн байх ёстой. Тэгвэл өдгөө монголчуудын дунд эзлэх хятад иргэдийн тоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд очсоныг төрийн эрхэм түшээд анзаарч үзээсэй билээ.

Хэдэн монгол залуу цусандаа будагдтал зодуулж, хичнээн монгол охид хятадууны өвөрт хэвтэхийг хэлж мэдэхгүй юм. Монголын өнөөгийн эмгэнэл энэ ч юм уу.

М.Тодоо

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш