4-р сарын 15нд гарсан халдлагын улмаас гурван хүн амиа алдаж 200 орчим хүн шархадсан уг хэргийн хамсаатан Жохар Царнаевт АНУ-ын шүүх цаазын ял өгөх ажээ. АНУ-ын эрх баригчид ирэх даваа гарагт буюу 5-р сарын 30-нд Царнаевыг террорист үйл ажиллагаа явуулсан хэргээр шүүхийн өмнө албан ёсоор яллана. Нөгөөтэйгүүр түүнийг иргэний шүүхээр авч хэлэлцэх гэж байгаа авч Бүгд найрамдахчууд түүнийг цэргийн шүүхэд шилжүүлж “дайсны талд байлдааны ажиллагаанд оролцогчийн ” хувиар шүүхийг санал болгож байгаа гэнэ. АНУ -ын эрх баригчид Царнаевыг үй олноор нь устгах зэвсгийг буюу тухайн тохиолдолд гар хийцийн дэлбэрэх төхөөрөмж хэрэглэсэнд яллаж байна. Түүнчлэн тэрнийг “хувийн өмчид санаатайгаар хохирол учруулсанд” буруутгаж байна.
“Эдгээр ялын төлөвлөгөөнүүд нь шүүгдэгчийн гэм буруу гэж тогтоогдсон тохиолдолд, түүнд цаазын ял өгөх болно“ гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгджээ.
Одоогоор халдлагад сэжиглэгдэж байгаа ч хүндээр шархдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Жохар Царнаев нь шүүх хуралд оролцож чадах эсэхийг шүүх одоогоор мэдэхгүй юм. тэгээд ч АНУ-ын ерөнхий прокурор Эрик Холдер уг хэргийн мөрдөх ажиллагаа одоогоор дуусаагүй байна гэжээ.