logo

"Цагаан ордонд дэлбэрэлт болж, ерөнхийлөгч Барак Обамаг шархадсан" гэх мэдээлэл гарчээ

2013/04/24
Дэлхийд алдартай "Associated Press" агентлагийн Твиттер хуудас хакеруудын довтолгоонд өртжээ. Хакерууд тус хуудсанд "Цагаан ордонд дэлбэрэлт болж, ерөнхийлөгч Барак Обамаг шархдсан" гэсэн мэдээллийг тавьжээ. Үүнтэй холбогдуулан тус агентлаг өөрийнх нь Твиттер хуудсанд "Сүүлийн 20 минутын турш худал мэдээлэл гарч байгаа тул түүнд итгэх хэрэггүй" гэсэн мэдэгдэлийг гаргажээ. АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөл "Associated Press" агентлагийн твиттер хуудас хакеруудын дайралтанд өртсөн тухай цахим захидал авсан ажээ. Энэ тухай Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн бие сайн байгаа.  Би дөнгөж сая түүнийг харсан” гэж хэлжээ.

М.Тодоо
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш