logo
“Эврика-2013” ЭШБХ-ын салбар хуралдааны шилдэг бүтээлүүд  тодорч эхэллээ

“Эврика-2013” ЭШБХ-ын салбар хуралдааны шилдэг бүтээлүүд тодорч эхэллээ

2013/04/24
МЗХ-ноос жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг “Эврика-2013” залуу багш,  оюутны эрдэм шинжилгээний бага хурал 20 дах жилдээ зохион байгуулагдаж эхлээд байна. “Шинжлэх ухаанаа аваръя, Судалж оролцъё” уриан дор явагдаж байгаа тус ЭШБХ-ыг энэ жилээс эхлэн УИХ-ын даргын ивээл дор албан ёсоор зохион байгуулж байгаа бөгөөд нийтдээ 8 салбарын хүрээнд эрдэм шинжилгээний бүтээлийг хүлээн авч, 2-р шатны салбар хуралдаанууд зохион байгуулагдаж шилдэг бүтээлүүдээ тодруулаад эхэлсэн байна. Өнөөдөр Байгалийн ухааны салбарын хуралдаан болж сургуулиасаа шалгарсан 2 багш, 5 оюутны илтгэл хэлэлцүүлэгдэж, залуу багш ангилалд тэргүүн байрыг МУИС-ийн МКС-ийн багш Ц.Батболдын "On a Relation Between, Hilbert-Type Inequality and Gabriel’s Inequality" сэдэвт илтгэл, харин оюутан ангилалд тэргүүн байрыг ХААИС-ийн БУС-ийн оюутан З.Алтантуулын "Чипсэнд шингэсэн тосны физик-химийн шинж чанар" сэдэвт илтгэл, 2-р байрыг МУИС-ийн УБС-ийн оюутан С.Гэрэлтуяа, М.Болормаа, М.Биндэрьяа нарын "Байгалийн эрдэс чулуулгаар хөлийн арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүн хийх судалгаа" сэдвээр тавьсан илтгэл тус тус эзэлж, III шатанд өрсөлдөхөөр шалгарсан байна. Байгалийн ухааны салбар хурлыг ШУТИС-ын Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулж, МУИС, ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар шүүгчээр ажиллажээ.  Дашрамд дурдахад өнөөдөр 14:оо цагаас Мэдээллийн технологийн салбарын хуралдаан эхэлсэн байгаа бөгөөд маргааш буюу IV/24-нд МЗХ-ны зааланд 09:00 цагаас Техник технологийн салбарын, 14:00 цагаас Нийгмийн ухааны салбарын, IV/25-нд МУИС-ийн дугуй зааланд 09:00 цагаас Эдийн засгийн салбарын, 14:00 цагаас Анагаахын салбарын, IV/26-нд МУИС-ийн дугуй зааланд 09:00 цагаас Газарзүй, геологийн салбарын, 14:00 цагаас Экологи, ХАА-н салбарын хуралдаанууд болох юм байна. Харин хуралдааны нэгдсэн шалгаруулалт 05-р сарын 03-нд Төрийн ордонд зохион байгуулагдах аж.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш