Эрик Прокопид "Тарбозавр батаар" хэмээх үлэг гүрвэлийн олдворыг манай улсын нэр бүхий хүмүүстэй бүлэглэн хилээр гаргаж, АНУ-д дуудлагаар худалдсан билээ. Түүнд холбогдох хэргийг маргааш АНУ-ын шүүх авч хэлэлцэхээр болжээ. АНУ-ын прокурорын байгууллагаас Эрик Прокопид 17 жилийн хорих ял төлөвлөсөн. Шүүх түүнд өөрийн хэргийг хүлээж, хэдэн олдворыг ямар замаар гаргаснаа урьдчилан мэдүүлвэл ялыг хөнгөрүүлнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Эрик Прокопи маргааш болох шүүх хурал дээр өөрийн үйлдсэн хэргээ гэрчилж ярьвап Монголд шалгаж буй мөрдөн байцаалтад чухал ач холбогдолтой юм.
Эрик Прокопи нь манай улсад 2008, 2009, 2011 онд ирж байсан бөгөөд палеонтологичид, “Чингис хаан” компанийн ажилтнуудтай холбоотой байсан аж. Тэрээр манай улсаас Тарбозавр батаарын олдвороос гадна зургаан үлэг гүрвэлийн ясыг авч оджээ.
Ц.Од