“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын YII бага хурал” зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт музейг энэ өдрүүдэд өглөөний 10.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл ажиллуулах үүргийг музейн удирдлагуудад өгөөд байна. Мөн үүнээс гадна хэд хэдэн үүрэг өгчээ.
Үүнд:
- Музей бүр нэгээс хоёр гадаад хэлтэй тайлбарлагч ажиллуулах
- Хүндэт зочдын санал сэтгэгдлийг дэвтэрт бичүүлэх
- Зочид төлөөлөгчидтэй дурсгалын зураг авахуулах
- Төлөөлөгчдөд үнэ төлбөргүй үйлчлэх
Мөн энэ өдрүүдэд Байгалийн түүхийн музей МХЕГ-ын гаргасан дүгнэлтийн дагуу ажиллахгүй юм байна.
Ц.Од