Дэндүү тансаг, дэндүү ховор аялгуугаар сонорыг мялааж чаддаг “Никитон” хамтлагийн “Үүлэн үст” шинэ цомгийн нээлт маргааш болохоор болжээ. 10 дуутай тус цомгийн нээлтийг “I Loft funcshion house”-д 11.00 цагт хийх юм.
Америкт олон жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн тэрбээр удтал хүлээлгэсэн фэнүүдээ баярлуулан “Никитон” хамтлагтайгаа тоглолт хийсэн нь жинхэнэ тэсрэлт болсон гэдэг. Дашрамд дуулгахад, тэрбээр хамгийн сүүлд “Дурлалын гэмт хэрэг” хэмээх уран сайхны киноны хөгжмийг бичиж, өөрөө тоглосон байна.